БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийн туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийг улсын комисст хүлээлгэн өгч, 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулах тул төлөвлөгөөт ажлуудын уялдааг хангуулах, ашиглалттай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх шаардлагатайг хэллээ.

Яармаг - Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

“Моннис инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн механик угсралтын ажил бүрэн дууссан. Одоо аюулгүйн тохиргоо туршилтын ажлуудыг хийж байна. Манай компани Францын "Пома" групптэй хийсэн туслан гүйцэтгэгчийн гэрээний хүрээнд хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж байна. 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно. Төслийн талбайд 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээвэр зорчигчдод үйлчилж эхлэхэд шаардлагатай 48 дүрэм журмыг үндсэн гүйцэтгэгч Францын "Пома" группээс хүлээн авч монгол хэл рүү орчуулаад байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ 15 минутын өмнө
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 1 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА 1 цагийн өмнө
А.Ариунзаяа: Гоц халдварт өвчнөөр өөд болсон хүнийг чандарлана гэж хатуу хуульчлах ёстой 2 цагийн өмнө
Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна 3 цагийн өмнө
Б.Баатарын таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцсэн шүүх хурал энэ Пүрэв гаригт болно 18 цагийн өмнө
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 19 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ 19 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 20 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна Өчигдөр
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ 2026/09/28
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2026/09/28
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ 2026/09/28