No Brand сүлжээ Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Монсамхин” ХХК -тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр шинэ салбараа Модны 2, хуучнаар 7-р төв буюу Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчимд байрлах Түндэмүн төвд нээхээр болж байна.

БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн No Brand нь брэндийн нэр хүнд, өндөр сурталчилгааны зардлаас илүүтэй бүтээгдэхүүний чанар, бодит хэрэглээ, боломжийн үнэд төвлөрдөг “Private Label” брэнд юм. Хүнс, ахуйн хэрэглээ болон өдөр тутмын хэрэгцээний олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос сонгох боломж бүрдүүлдгээрээ онцлог.
Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан 10-р сарын 2~7-ны өдрүүдэд худалдан авагчдадаа тусгай бэлэг бэлджээ. Тодруулбал:
Монгол дахь No Brand-ийн анхны бие даасан салбар Яармагт нээгдсэн бол ийнхүү сүлжээгээ өргөжүүлж, нийслэлийн төвийн хэрэглэгчдэд илүү ойр байршилд шинэ салбараа нээж байна.
Байршил: Баянгол дүүрэг, Модны 2, хуучнаар 7-р төв буюу Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчим, Түндэмүн төв Google Maps: https://maps.app.goo.gl/DW72KdbbbGmt1tdFA