БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад алтан медаль, цомыг нь гардууллаа.

Хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулсан тэмцээнд 4 мужийн 17 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээнийг сагсан бөмбөгийн спортод дуртай хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжих, спортоор дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, АНУ-д амьдарч буй иргэдийн эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд:

  • Чикаго хотын “Monway black city”,
  • Чикаго хотын “Chitown”,
  • Денвер хотын “Easy shipping”,

13-16 насны хүүхдийн ангилалд:

  • “Gold Virgina eagles”,
  • “BG hoopers 1”,
  • “BG hoopers 2”,

8-12 насны ангилалд:

  • “BG hoopers 2”,
  • “МТА”,
  • “Athlete in action” баг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ 14 минутын өмнө
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 37 минутын өмнө
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 1 цагийн өмнө
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 1 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 4 цагийн өмнө
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 6 цагийн өмнө
О.Номинчимэг: Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр 6 цагийн өмнө
МCS-ба Хятадын түншлэл Оюутолгойн эрчим хүчээр хангах аукционд шалгарлаа 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 8 цагийн өмнө
Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа Өчигдөр
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно Өчигдөр
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2026/09/23
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа 2026/09/23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/23