БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзлаа.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, ”Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

Гадаад улс орнуудад, түүний дотор АНУ-д амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчууд суугаа орныхоо хууль, дүрэм, журмыг сахин, хоорондоо эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа.

Мөн үр хүүхдүүддээ эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээж, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг хүсэв.

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн байдгийн 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдарч байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч, ажиллаж, суралцдаг иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргаж байснаа дурдлаа.

Тэрбээр, иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эвийг эрхэмлэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Ерөнхийлөгч мөн “Юта Монгол” сургуулийн зөвлөх багш Чойдогийн Цэцгээ, Монгол Улсын Консерваторын ахмад багш, чөлөөт уран бүтээлч Нанзадын Зүмбээ, Мэриланд мужийн “Монгол эрдэм” сургуулийн монгол хэлний багш Бадарчийн Нарантуяа нарт Гавьяат багш, зураач, барималч Нацагийн Ганхуяг, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, Вашингтон Ди си дахь “Монголын буддын шашин, соёлын төв”-ийн үүсгэн байгуулагч, гавж Даваанямын Лувсанжамц нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 15 минутын өмнө
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 43 минутын өмнө
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 1 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 4 цагийн өмнө
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 5 цагийн өмнө
О.Номинчимэг: Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр 6 цагийн өмнө
МCS-ба Хятадын түншлэл Оюутолгойн эрчим хүчээр хангах аукционд шалгарлаа 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 8 цагийн өмнө
Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа Өчигдөр
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно Өчигдөр
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2026/09/23
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа 2026/09/23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/23
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа 2026/09/23