УИХ-ын гишүүн О.Номинчимэг: УИХ ажлаа хийсний төлөө, Байнгын хороо хяналтаа тавьсны төлөө, Боловсролын яамны мэргэжилтний бэлдэж, Сангийн яаманд өгч, улмаар манай байнгын хороонд албан ёсоор өгсөн материалаас асууж, лавлаж тодруулсан хүмүүсийг төрийн хуйвалдагчид болгон зарласан бусармаг асуудлаа Л.Энх-Амгалан сайд өөрөө засаж тайлбарлахыг хүлээж хэд хоног харлаа. Зөв тайлбараа хийчхээсэй, улс төрийн утгагүй сэдэв болгон өөгшүүлэлгүй үнэн мөнийг нь олон нийтэд өөрөө хэлээсэй гэж хүлээлээ, шахлаа. Худлаа юм байна, өөр зорилготой юм байна.
Зориуд улс төрийн бужигнаан үүсгэх зорилготой байсан юм байна. Зориуд гэмгүй нэгнийг гэмтэн болгон гүтгэж нэр төрийг нь мэдсэн ч мэдэн будилж уландаа гишгэхээр шийдсэн юм байна. Зориуд парламентыг яаж ч чадна шүү гэж харуулахыг хүссэн юм байна.
Бүх үйл баримт гэрчтэй, нотлох баримттай бий. Өргөдлийн байнгын хороон дээрээ дуудаж, асууж, олон нийтэд бүгдийг тодорхой болгоно. Харин тэр хүртэл төрийн албан хаагчаараа туг тахиад өнгөрье гэсэн атгаг санаагаа битгий хэрэгжүүлээрэй МАНай ах нар аа!
Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр. МАНай ах нар “Амка бүдэрчхээд бантчихлаа” гэж арын өрөөндөө мар мар хийн инээх мөртөө энэ шударга бусыг нэг ч хуруугаа хөдөлгөхгүй өөгшүүлэн суугаа нь Амкагаасаа илүү өрөвдөлтэй, дорой юм даа.