БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв

Admin
5 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газар гаалийн албан тушаалтнуудын авлигын 15 хэргийг мөрдөн шалгаж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ. Хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял оноосон байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Эдгээрээс 11 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.

Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнууд хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль бус үйлдэл хийжээ. Тэд олон удаа хахууль авсан бөгөөд хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг 2026 оны тавдугаар сард АТГ илрүүлэн шалгасан юм.

АТГ нь эрүүгийн 20 хэрэгт гаалийн улсын 40 байцаагч, 30 итгэмжлэгдсэн төлөөлөгчийг яллагдагчаар татан мөрдөн шалгасан байна.

Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын гурван байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хасжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнд тус бүр 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын нэг байцаагч болон нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан байна.

Одоогоор эрүүгийн нэг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх, гурван хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж байгаа бөгөөд АТГ таван хэрэг мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2 цагийн өмнө
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2 цагийн өмнө
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 4 цагийн өмнө
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 5 цагийн өмнө
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 6 цагийн өмнө
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 10 цагийн өмнө
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов 11 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно 11 цагийн өмнө
Жүжигчин Ha Young-ий элэнц өвөө Японы урвагч байжээ 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт болно 12 цагийн өмнө
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл Өчигдөр
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ Өчигдөр
ЗГ: Багахангай -Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн төмөр замын төслийг хэлэлцэнэ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын залуучуудын өдөр тохиож байна Өчигдөр