БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Г.Оюунтуяа
2026/08/13

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хэсгийн Ухны аманд Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхүүжилтээр барьж, ашиглалтад орууллаа. Тус төв нь 1540 ам метр талбай бүхий сургалт, хурлын танхим, дотуур байр, хоолны заалтай, хоногт 40 хүн байрлаж суралцах хүчин чадалтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг хангах боломжтой 50 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүртэй юм. Төвийн үйл ажиллагаатай нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцаж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төв нь "Агро сити" эдийн засгийн тусгай бүсийн нэг хэсэг болж үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт 5800 орчим малтай өрх, 450 мянга гаруй мал байна. Харин саалийн үнээнүүдийн зөвхөн 16 хувь нь өндөр ашиг шимтэй үйлдвэрийн үхэр байгаа нь өрхийн орлого өсөхгүй байх нэг шалтгаан гэж судлагдсан. Тиймээс мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд энэхүү төвийг түшиглэн иргэдийг сургах, сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо, фермерийг дэмжих бодлого барьж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг түшиглэн 106 өрх хоршоо байгуулж, хоногт 3 тонн сүү боловсруулж байна. Ингэснээр малчид сүүгээ зах зээлийн үнээр нийлүүлж, зургаан төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн орлого олох, жилийн эцэст ногдол ашиг хүртэх боломж бүрдлээ. Цаашид энэхүү туршлагыг Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 27 минутын өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 44 минутын өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22