БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.НОМТОЙБАЯР: ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.04.06) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

Ажлын уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан.

Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль болон холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр нь Онцгой байдлын салбарын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уг судалгаанд үндэслэн боловсруулсан хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг зохион байгуулах ажилд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн гамшгийн эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, материаллаг нөөцийг үе шаттайгаар шинэчлэх, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Үүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Үйл ажиллагааны төгсгөлд Шадар сайд ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг авч санал солилцож ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна 19 минутын өмнө
Н.НОМТОЙБАЯР: ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА 1 цагийн өмнө
Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно 2 цагийн өмнө
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно 3 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД, ХАРЬЯА АГЕНТЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА 19 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо 19 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо 19 цагийн өмнө
Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна 20 цагийн өмнө
Н.Мөнхнасан: Монцементийн 2 данс хаалттай хэвээр байгаа Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу нээнэ хэмээн итгэж сууна 20 цагийн өмнө
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна 23 цагийн өмнө
Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ 23 цагийн өмнө
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ОЙ, ХЭЭРИЙН 11 УДААГИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 23 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ Өчигдөр
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал Өчигдөр
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Үйл явдал: Засгийн газар хуралдана Өчигдөр