ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан албан хаагчид болон харьяа агентлагуудын удирдлагуудтай уулзлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх бодлого, УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах хууль тогтоомжийн асуудлаар мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн шинэчлэл хийх, байгууллага бүрийн уялдаа холбоог сайжруулах, цахим шилжилт, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахаа танилцууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ иргэдийг хуулиар дарамталдаг байдлыг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагууд хүний эрхийг дээдэлж хуулиа мөрдүүлдэг, иргэд нь хуулиа дээдэлдэг болгоход шат шатандаа анхаарч хамтарч ажиллахыг хүслээ.
Салбарын ажилтан албан хаагчид болон агентлагийн удирдлагууд;
- техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд анхаарах
- ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- Монгол улсад гадаадаас ажиллах хүсэлтэй гадны иргэдийн визний асуудалд анхаарах
- төрийн архивын үзлэг зохион байгуулахад төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Улсын бүртгэлийн хууль тогтомжийн шинэчлэл зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг уламжиллаа.
Өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн албан хаагчид, агентлагуудын удирдлагуудад талархал илэрхийлье.
Та бүхэнтэй хамтран Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн, хүний эрхийг дээдэлж, хууль хэрэгжүүлэх бүх шатанд стандарт тогтоож, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль сахин биелүүлэх зарчмыг эрхэмлэж ажиллах болно гэв





Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна