БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.


 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан  парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв. Энэ хүрээнд Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа.  

Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хуралд суудалтай намуудын удирдлагууд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД, ХАРЬЯА АГЕНТЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо 2 цагийн өмнө
Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна 2 цагийн өмнө
Н.Мөнхнасан: Монцементийн 2 данс хаалттай хэвээр байгаа Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу нээнэ хэмээн итгэж сууна 2 цагийн өмнө
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна 5 цагийн өмнө
Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ 5 цагийн өмнө
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ОЙ, ХЭЭРИЙН 11 УДААГИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 6 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ 8 цагийн өмнө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ 8 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал 9 цагийн өмнө
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Үйл явдал: Засгийн газар хуралдана 10 цагийн өмнө
Б.Энхбат: Ханш нээх өдрөөр бурхан болоочийнхоо газар очдог ёс заншил бол хятад соёл 2026/04/04
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо 2026/04/03
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна 2026/04/03
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна 2026/04/03
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ 2026/04/03