БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫГ ЗҮРХ, НҮД, ШҮДНИЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА


Эрүүл мэндийн яамнаас сурагчдын эрүүл мэнд, боловсролыг нь дэмжих, олон нийтийн оролцоог хангах зорилгоор Боловсролын яамтай хамтран “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар уг арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн тушаалд гарын үсэг зурж, ирэх 10 дугаар сараас ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид хамрагдах эрт илрүүлгийн үзлэгийн талаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан “Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд яам болон сайдын зүгээс онцгойлон анхаарал хандуулж “Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль”-ийг санаачлан боловсруулж, 2025-2028 онд “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын эхлэл болгож  энэ жил 6 настнуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах бол ирэх жил 10 настай хүүхдүүдийг хамруулна.

Хамгийн гол нь эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, хяналтад оруулах байдлаар цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн бол Боловсролын сайд П.Наранбаяр “Яамны зүгээс багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд шинэчлэл хийж, ангийнхаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх талаар тусгаж байгаа. Тиймээс цаг үеэ олсон “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг УИХ-ын гишүүн болон сайдын хувиар дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Бид энэ үйл ажиллагааны үр дүн дээр нь түлхүү анхаарч, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллана. Түүнчлэн үзлэг саадгүй явагдах  бүхий боломжоор хангахад бэлэн байна” гэлээ.

“Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний эхлэл болгож ЕБС-д сургуульд суралцаж буй нэгдүгээр ангийн 70 гаруй мянган сурагчийг зүрх, нүд, шүдний үзлэгт хамруулахаар хоёр яамнаас бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ. Үзлэгийг Улаанбаатар хотын ЕБС-иудад ирэх 10-11 дүгээр сард, хөдөө орон нутагт 2025 оны 1 дүгээр улиралд багтаан хийх бөгөөд нийт хүүхдүүдийн 10 хувь нь зүрхний эмгэгтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй, 85 хувь шүдний цооролттой байх магадлалтай гэж тооцоолж байна. Улмаар уг тооцоололд үндэслэн дараа дараагийн арга хэмжээгээ төлөвлөж байгаа талаар хоёр яамны хамтарсан Ажлын хэсгээс мэдээллээ.

Сонирхуулахад, өсвөр үеийн хоол тэжээл, эрүүл ахуйн дадлын талаарх судалгаагаар: 

- 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
- 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
- 5 сурагч тутмын 4 нь өдөрт хангалттай хэмжээний ус шингэн уудаггүй
- 5 сурагч тутмын 1 нь жингийн илүүдэл, таргалалттай
- 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
- 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа угаадаг гэсэн дүн гарсан бол эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77,8 хувь нь шүдний цооролтой байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 4 цагийн өмнө
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 4 цагийн өмнө
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 6 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 6 цагийн өмнө
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 7 цагийн өмнө
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 8 цагийн өмнө
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 12 цагийн өмнө
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов 13 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно 13 цагийн өмнө
Жүжигчин Ha Young-ий элэнц өвөө Японы урвагч байжээ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт болно 14 цагийн өмнө
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл Өчигдөр
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ Өчигдөр
ЗГ: Багахангай -Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн төмөр замын төслийг хэлэлцэнэ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын залуучуудын өдөр тохиож байна Өчигдөр