БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотод 172 мянган айл түлш хэрэглэж байна. Үүнээс 110 мянган айл нь угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй. 17 мянган айлд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна. Энэ онд багтаан түлш түлж байгаа бүх айлд угаар мэдрэгч суурилуулж дуусна. Угаар мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд хянадаг. Операторууд 24 цагаар ээлжлэн ажилладаг тул дэлгэцэд гарч ирсэн дохио бүрийг алдалгүй арга хэмжээ авч, дохио ирсэн даруйд тухайн айл руу холбогддог. Ингээд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгдөг. Хэрэв тухайн айлтай утсаар холбогдож чадаагүй бол гэрээт ажилтнууд очдог. Нийслэлд галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хий ялгарсан 96 тохиолдолд гэрээт ажилтнууд очиж ажилласан байна. Есдүгээр сарын 15-аас хойш есөн хүн угаартаж нас барсан харамсалтай явдал болсон. Айлууд угаарын хий мэдрэгчээ унтраасан зэрэг зөрчил түлхүү илэрдэг” гэлээ “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ нь 7010-9410 дугаарт засвар үйлчилгээний дуудлага хүлээн авдаг. Угаарын хий галлагаа эхлэх болон дуусах үед ихээр ялгарч энэ үеэр дуудлага ирэх нь түгээмэл байдаг аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
Нарангийн голын авто замаас Ус түгээх 902-р худаг хүртэл Толгойтын 91-р гудамжинд шинээр баригдаж буй 0.482 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов 3 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ 4 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 4 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна 6 цагийн өмнө
Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд эх орондоо сурч амьдардаг 8 цагийн өмнө
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 8 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ЗЭРЭГЦЭЭД Д.АМАРТҮВШИНГ ЯАГААД СУЛЛАВ 9 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 9 цагийн өмнө
Нийслэлийн түргэн тусламжийн төв иргэдийн амь насыг учирч болох эрсдлээс хамгаалдаг учир ажил хаялтад оролцохгүй 10 цагийн өмнө
ЧУУЛГАН: УИХ дахь МАН, АН-ын гишүүд Ерөнхий сайдад асуудалт тавьж, хариулт авна 10 цагийн өмнө
Б. Мөнгөндөл, Б. Номуунзаяа нар хүрэл медаль хүртлээ 10 цагийн өмнө
ТЕГ-ын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-н хангамжийн менежер Д. Амартүвшинийг шүүхээс суллажээ 11 цагийн өмнө
Халловины баярт зориулан 2,5 тэрбум хувцас, 6 тэрбум гаруй амттан зарагддаг 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно 11 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцана Өчигдөр
Анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт ид өрнөж байна Өчигдөр
Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна Өчигдөр