БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн түргэн тусламжийн төв иргэдийн амь насыг учирч болох эрсдлээс хамгаалдаг учир ажил хаялтад оролцохгүй


Эрүүл мэндийн салбарын ажилчид өнөөгийн нийгэмд амьдарч болохуйц цалин хөлс авч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна гэсэн шаардлага тавьж ажил хаялт зарлахаар болсон билээ. Тэгвэл 24 цагийн турш иргэддээ эмнэлгийн түргэн тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэдэг Нийслэлийн түргэн тусламжийн төв нь уг ажил хаялтад оролцохгүй харин цалин хөлс нэмэгдүүлэх санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаа хэмээн мэдэгдэл гаргалаа


Уг мэдэгдэлдээ: Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Нийслэлийн 6 дүүргийн иргэдээс ирүүлсэн дуудлагад цаг алдалгүй газар дээрх болон эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг тасралтгүй үзүүлэн хоногт дунджаар 1600-2100 дуудлагад эмч, жолооч, ахлах эмч, дуудлага хүлээн авагч, бусад инженер техникийн ажилчидтайгаар багаар үйлчлэн ажилладаг.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаа ч иргэдээс ирүүлсэн гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг үзүүлдэг байгууллага тул иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийн хүрээнд ажил хаялтад оролцохгүй болохыг мэдэгдэж байна гэжээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21