БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчиллээ. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар  тогтоолын  хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. 

Журам нь нийт найман зүйлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдахад гаргах хүсэлт, бүрдүүлэх баримт бичиг болон тусламж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Тухайлбал,

1.    Халамжийн нэгдсэн систем еhalamj.mn-ээс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-ээс гарах боломжтой мэдээллийг цаасан хэлбэрээр шаардахгүй;

2.    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах үйл явцын шат дамжлагыг багасгаж, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй;

3.    Асрамжийн газар, сэтгэцийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа эсхүл хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан уламжлан хүсэлт гаргаж тусламж, хөнгөлөлтөд хамруулах;

4.    Байнгын асаргаатай, өдөр тутам живх хэрэглэдэг хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гурван жилд нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан хувааж, жилд нэг удаа олгох;

5.    Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн сонгосон протезын үйлдвэр,  аж ахуйн нэгж, байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас  протез, ортопед, тусгай хэрэгслийг худалдан авах эсхүл хийлгэх;

6.    Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, тайлагнах явцыг цахимжуулах, иргэний сэтгэл ханамжийн судалгааг авах, хяналт үнэлгээг сайжруулах.

Тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж үзүүлэх шат дамжлага багасаж, үйлчилгээг цахимжуулж, хяналт үнэлгээг сайжруулна гэж үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 9 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 9 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 9 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 9 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 10 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 10 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 11 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 13 цагийн өмнө
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 13 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 16 цагийн өмнө
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 16 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно Өчигдөр
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03