БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо

Г.Оюунтуяа
2026/06/04

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр болохыг онцлоод, цаашид олон улсын хэмжээний оюуны спортын тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, залуу шатарчдыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.

Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович Монгол Улс шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг сайшааж, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх зорилт нь хүүхэд, залуусын хөгжилд чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн уулзалтаар хөрөнгө оруулалтын орчин, банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Монгол Улс банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, гадаадын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулав. Мөн “Freedom Holding Corp”-ын хувьд Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг Ерөнхий сайд дурдлаа.

“Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн банк, санхүүгийн салбараас гадна дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг судлах сонирхолтой байгаагаа онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 11 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 11 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 12 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 12 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 14 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 14 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цагийн өмнө
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 17 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10