БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​

Т. Оюунтуяа
2026/06/05

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд зохион байгуулагдаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монголын Уламжлалт эмнэлэг, "Манба Дацан" төвийн тэггүүн, Хамба лам "Оточ манрамба" их сургуулийн ректор Д.Нацагдорж болон салбарын эрдэмтэн, судлаачид, эмч мэргэжилтнүүд оролцов.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын олон зууны турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн үнэт өв болохыг онцолж, энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаатай уялдуулан хөгжүүлэх нь өнөөгийн чухал зорилт гэдгийг тэмдэглэлээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инновац, эмийн үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлыг хөгжүүлэхэд бодлогын чухал дэмжлэг болж байгааг онцлон дурдав. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацыг дэмжих, нотолгоонд суурилсан эмчилгээ, оношилгооны арга зүйг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр уламжлалт анагаах ухааны төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээний тогтолцоо, эрх зүйн орчин, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний нөөцийн бодлого, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, сургалтын чанар, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөв. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны салбарт их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоотой уялдуулах, тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн уламжлалт эмийн ургамлын нөөц хамгаалалт, зохистой ашиглалт, эмийн бүртгэл, чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэл, хүртээмжийн асуудалд онцгойлон анхаарч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцов.


Хэлэлцүүлгийн үеэр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний санхүүжилт, даатгалын тогтолцооны шинэчлэл, салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, цаашид авах арга хэмжээний талаар төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоолын хүрээнд боловсруулагдаж буй “Уламжлалт анагаах ухааны тухай” анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаар хэлэлцэж, салбарын төлөөллүүдээс санал авч нэгтгэн боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна. Чуулганы төгсгөлд уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийн асуудлаар санал солилцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 11 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 11 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 12 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 13 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 14 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 14 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цагийн өмнө
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 17 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10