БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг энэ жил 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн наадамд нийслэлийн зургаан дүүргийн иргэдээс гадна 21 аймгийн  аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 60 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 7000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагслаа.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр:

  • Шилдэг дүүрэг 
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл 
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.

Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байгаагаас гадна хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болж буй.

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Амарсайхан: "ТЭЭВЭР, ЛОГИСТИК НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ЮМ" 4 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 5 цагийн өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 224.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА 5 цагийн өмнө
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо 6 цагийн өмнө
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо 6 цагийн өмнө
​Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ 7 цагийн өмнө
Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ 7 цагийн өмнө
200 ГАРУЙ ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ АЖЛАА ХИЙЖ, ЗАРЦУУЛАЛТАА НИТХ-ЫН ХУРАЛД ТАЙЛАГНАХЫГ ТӨЛӨӨЛӨГЧИД САНУУЛАВ 8 цагийн өмнө
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 9 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна 9 цагийн өмнө
УУЛЫН АМ, ГОЛЫН АЙ САВ, ҮЕРИЙН БУУЛТ БҮХИЙ ГАЗАРТ ОТОГЛОЖ , ХОНОГЛОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ 10 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа 11 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 12 цагийн өмнө
“Squid Game”-ийн нууцлаг, тэсрэлттэй дүр 120 номер 12 цагийн өмнө
С.Цэнгүүн: Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл 13 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр таслуулсан нэг лут нөхөр намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 14 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2025” болно 15 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан: Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан залуусаараа омогшиж, наадмын нээлтэд албан ёсоор урьж оролцуулна Өчигдөр