БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ

С.Жамъяаннацаг
2025/07/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвдаваагийн Байгалжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
  • Ард түмний сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван дүр бүтээж, шилдэг бүтээлүүд найруулан, залуу уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэн сургаж, театрын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж,
Ардын багш цолоор:
  • Түүхч, түүхийн багш, судлаачдыг бэлтгэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, түүхийн олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жамсрангийн Урангуа,
  • Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, алба хаагчдын гардан тулааны сургалтын онол, арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлсэн Дэлхийн гардан тулааны холбооны дэд ерөнхийлөгч, Дотоод хэргийн их сургуулийн тусгай тактик, албаны профессорын судалгааны багийн зөвлөх, Гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Санжхүүгийн Хаянгарваа,
Гавьяат багш цолоор:
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Сүрэнгийн Долгор,
  • АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Физик, мэдээлэл зүйн тэнхимийн профессор Лувсан-Ишийн Ажнай,
  • МУИС-ийн дэд захирал асан, байгаль шинжлэлийн доктор, профессор Равчигийн Самъяа,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Дагвын Барсүрэн,
  • Төрийн албаны зөвлөлийн дарга, хуульч Лхагвын Цэдэвсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Цээпэлийн Ганбат,
Хүний гавьяат эмч цолоор
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, мэс заслын эмч Майдарын Отгонбаяр,
  • “Интермед” эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Алтангэрэлийн Болд,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Оймон” ХХК-ийн зөвлөх инженер Жалбуугийн Дашчойнхор,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Хатуу төмөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Сүрэнхүүгийн Эрдэнэ-Очир,
Гавьяат малчин цолоор:
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин, Улсын сайн малчин Түндэвийн Балдиржанцан,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Таван Богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жанцанхорлоогийн Барсболд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • “Мөнхдөл-Од” ХХК-ийн захирал Доржийн Эрдэнэчимэг,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дамдинпүрэвийн Отгонбаатар,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын “Чоппер Мотоциклчдын зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Сүхбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт,
  • Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Рагчаагийн Анхням,
  • “Трүүп Амараа” хамтлагийн найруулагч, циркийн жүжигчин Тогтбаатарын Амартүвшин,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Цэндийн Итгэл,
  • Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал,
  • “Эх дэлхийн агаар, ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын элч Баярхүүгийн Гантогоо,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Ган-Эрдэнийн Алтанхундага,
Алтан гадас одонгоор:
  • “Тэсо” группийн санхүү бүртгэлийн газрын захирал Баттулгын Батжав,МҮОНРТ-ийн “Робокон” төслийн продюсер Гэрэлийн Агааноров,
  • “Алтан жолоо” группийн гадаад харилцаа, ложистикийн газрын дарга Дамдинрагчаагийн Нарангэрэл,
  • Хүүхдийн Урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн багш Түмэннастын Даваасамбуу,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Сайхан ойн төлөө” ХХК-ийн захирал, ойн инженер Даваадоржийн Эрдэнэбулган,
  • “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсайханы Эрболд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 13 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 13 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 13 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 14 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 14 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 16 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 18 цагийн өмнө
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 18 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 21 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно Өчигдөр
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03