БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо

С.Жамъяаннацаг
2025/07/08

МУЗН-ээс улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудалтай танилцаж, ирэх хоёр жилийн хугацаанд хамтран шийдвэрлэх тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор “Түншлэл” олон улсын уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “МУЗН нь 1939 онд анх байгуулагдсан цагаасаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Сүүлийн жилүүдэд цаг уурын урьдчилсан мэдээлэл, тэр дундаа зуд, үерийн эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрт арга хэмжээ авах үйл ажиллагааг өргөжүүлснээр олон нийтийн бэлтгэл бэлэн байдлыг сайжруулж, гамшгийг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн чухал нь бид “Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” гэсэн дэлхий нийтийн зарчмыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн ажиллаж байгааг онцлоход таатай байна. Та, бидний хамтын ажиллагаа бол зөвхөн хоёр байгууллагын харилцаа бус, харин Монголын ард түмний амар амгалан, аюулгүй байдлын төлөө чиглэсэн нэгэн зорилгын төлөөх нэгдмэл хүчин чармайлтаас гадна зөвхөн гамшгийн үед бус, харин гамшгийн өмнө, гамшгийн дараа ч үргэлжлэх хүнлэг, тогтвортой хөгжлийн гарц гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.

Монгол Улсын Засгийн Газар, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хороо, Түншлэгч үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллага, бизнесийн салбарын 80 гаруй төлөөлөл 2030 он хүртэлх Стратегийн төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх асуудлаа тодорхойлж, хамтран ажиллах санал, бодлоо хуваалцаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 1 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 21 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 23 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ 2026/07/20
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19