БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Минерал эксплорэйшн фандинг” компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлжээ

С.Жамъяаннацаг
2025/06/30

“Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

ШШГЕГ-ын ШГА-ны дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Минерал эксплорэйшн фандинг” гэх компаниас захиалгатайгаар ивээн тэтгэж мэдээлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ,
- Нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд олгох 100 гаруй тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр байгаа. Энэ асуудлын хүрээнд банкны төлбөр барагдуулах газраас “Олон овоот гоулд” компанийн үүсгэн байгуулагч иргэн А нас барсны улмаас өв залгамжлалын эрх нь нээгдээгүй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа явуулах 44 лицензээс найман лиценз үлдсэн. Найман лицензээс төлбөр гаргуулах ажиллагааг Иргэний хуулийн 153-т заасан зүйл заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 зүйлд заасан үндэслэл журмын дагуу битүүмжлэх, барьцаалах, хураах, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа банкны эрх хүлээн авагчийн охин компанийн нэр дурдагдаад байгаа “Минерал эксплорэйшн фандинг” гэх компани руу шилжүүлэх албан бичиг явсан. Гэхдээ Ашигт малтмалын газраас тэр албан бичгийг шилжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар манай байгууллага тэр компанид уул уурхайн олборлох газрыг хүлээлгэж өгөөгүй. Хууль бусаар тэр компани хүлээж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхээс гарсан шийдвэрийг хууль журмын дагуу явуулна. Иргэн хуулийн этгээдийн төлбөрийг барагдуулах үүргийнхээ хүрээнд явна.

Ажлын хэсэг шалгаад иргэн А нас барсан, өв залгамжлах эрх нээгдээгүй байхад төлбөр авагч ганцхан хадгаламж хүлээн авагчид шилжүүлсэн нь хууль бус байна. Төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2024 оны 09 сарын 26-ны өдөр 03 тогтоол гарсан. Хууль журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь томоохон өндөр үнийн дүнтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын материал дээр байнгын хяналт тавьдаг. Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад “Минерал эксплорэйшн фандинг” гэх компаниас захиалгатайгаар ивээн тэтгэж мэдээлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж байна. Шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж яригдаж байгаа боловч “Дархан энерго” гэх компанийн 4.3 тэрбумын шүүхийн шийдвэр биелсэн гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 15 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 15 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 15 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 16 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 16 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 16 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 18 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 20 цагийн өмнө
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 20 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 22 цагийн өмнө
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 23 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно Өчигдөр
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03