БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

С.Жамъяаннацаг
2025/06/03

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.03/ хуралдаан 14 цаг 38 минутад, гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.


Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан боловсруулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг хариулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат малын генетик нь ашиг шимтэй холбоотой цогц асуудал. Иймд салбарын яам, шинжлэх ухааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ үүнтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх нь чухал тул ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаад Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд асуудлаа тусгах нь зүйтэй гээд монгол морийг эрлийзжүүлж буй асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.


Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай малын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн өмчит цөм сүргийн аж ахуйд хэчнээн мал байгааг тодруулаад үүнийг өсгөж, үржүүлсэн ажлын явц байдал, холбогдох тооцоо судалгаа хийхэд ажлын хэсгээс анхаарч ажиллах нь зүйтэй талаар санал хэлсэн.

Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 14 гишүүнээс 11 нь дэмжсэнээр төсөл батлагдлаа  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 21 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 21 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 21 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 21 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 22 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 22 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 23 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Өчигдөр
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно 2026/06/04
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03