БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэдийн гомдлоор том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нарыг шалгажээ


Монгол Улсын Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах “11-11” төв”-д иргэдээс гаргасан “Улаанбаатар хотын замаар элс, хайрга даац хэтрүүлэн ачсан авто тээврийн хэрэгсэл маш ихээр явж байна. 


Улаанбаатар хотод сүүлийн үед шинээр тавьсан замуудыг эвдэх нөхцөл үүсээд байна. Үүний дагуу холбогдох байгууллагууд нь даац хэтрүүлж тээвэрлэх зөрчлүүдэд арга хэмижээ авч өгнө үү” гэсэн санал хүсэлтийн дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэг, Монгол Улсын стандарт MNS4598:2025-г мөрдүүлэх, дээрх зөрчлийг илрүүлэх, арилгуулах зорилгоор энэ оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан. 

Монгол Улсад авто замаар тээвэрлэлт хийх хүнд даацын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, овор хэмжээ, жин, ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартаар зохицуулдаг.

Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн,  хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулж, хариуцлага тооцон ажилласан.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 7 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 11 минутын өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04