БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Барилгын ажил хийж байгаад дахин нэг иргэн унаж, амь насаа алджээ

Г.Оюунтуяа
2025/05/20

Энэ оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.

Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү❗


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 44 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 49 минутын өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04