БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Я.СОДБААТАР: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨНДӨР ХУВЬТАЙ БИЕЛҮҮЛЖ, ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
2026/06/22

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.06.22/ Тусгаар тогтнолын ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ө.Золбаяр, Л.Дашдэмбэрэл, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар оролцов.

Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр /2026.06.21/ болсон аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн дүн гарсантай холбоотой мэдээллийг өглөө.

Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг зарласан.

Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн нийлбэр дүнг холбогдох байгууллагууд гаргажээ.

Нийт 46 мандатаас Монгол Ардын нам 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгуулсныг Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар олон нийтэд мэдээлэв. Мөн АН-аас 17 мандат буюу 36.9 хувь, ХҮН нам нэг, хоёр бие даагч сонгогджээ.

Ялангуяа аймгийн ИТХ-ын 9 мандатад Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсныг онцоллоо. Тодруулбал, Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд намын удирдлагуудын зүгээс нэлээд ач холбогдол өгч ажилласан гэдгийг тодотголоо.

Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын намд итгэл хүлээлгэж, сонголтоо баталгаажуулж санал өгсөн нийт сонгогчдодоо МАН-ын нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ. Энэ итгэлийг зүтгэлээр хариулж 2024 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө өндөр хувьтай биелүүлж, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх томоохон шинэчлэлүүдийн ажлаа улам эрчимжүүлэх болно. Энэ удаагийн сонгуулийн үр дүн бол МАН-ын шинэ удирдлагын зүгээс ард түмэндээ илүү ойртож, намын дарга Н.Учрал 11 аймаг, Ерөнхий Нарийн бичгийн дарга 19 аймагт ажиллалаа. Мөн энэ өдрүүдэд “Ардын нам-Ард түмэндээ” аяныг орон даяар өрнүүлж, намын зорилго, зорилт, Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, Enam 3.0 платформоор дамжуулан гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Эдгээр уулзалтын үеэр намын шинэ удирдлага, Ерөнхий сайдын татвар, тэтгэврийн шинэчлэл зэрэг томоохон реформын ажлуудыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь ч ард түмний өгсөн саналаар баталгаажиж байна. Нөхөн сонгуульд ялалт байгуулсан анхан шатны байгууллага, нэр дэвшигчдэдээ амжилт хүсье” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21