БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Office of Technical Assistance (OTA) буюу Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.


Хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж буй нь Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн бэхжүүлэхэд Хадгаламжийн даатгалын корпорацийн тууштай зорилт, хүчин чармайлтыг илэрхийлсэн үйл явдал боллоо.


▪️Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид 2026 оны хоёрдугаар сард Хадгаламжийн даатгалын корпорацийн урилгаар Монгол улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд талууд баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.”
▪️Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд корпораци нь санхүүгийн салбарын тогтвортой байдал, хадгаламжийн даатгалын сангийн зорилтот түвшинг тогтоох аргачлал, хураамжийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас тусламжийг үзүүлэх юм.
“Энэхүү түншлэл нь Монгол улсын санхүүгийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал амжилтуудын нэг боллоо.
Ингэснээр Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас шууд хэлбэрээр техникийн туслалцааг авч буй Евро-азийн бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллагуудын нэг болохын зэрэгцээ хадгаламжийн даатгалын чиглэлээр дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй Азийн цөөн улсын эгнээнд багтаж байна.”
▪️Техникийн туслалцааны бодит хэмжээ нь мөнгөн дүнгээр 1,2 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд томоохон амжилт төдийгүй Монгол улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
▪️Корпорацийн зүгээс энэхүү чухал хамтын ажиллагаанд итгэл, дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж буй АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны алба, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох бүх оролцогч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
▪️Энэхүү түншлэл нь Хадгаламжийн даатгалын корпорацийн олон улсын хамтын ажиллагаанд гарч буй томоохон ахиц дэвшил бөгөөд Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо тэргүүлэх олон улсын байгууллагуудын түвшинд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэж байгаа хэрэг юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21