БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа

Г.Оюунтуяа
2026/06/22

Имарт “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин, олон улсын болон дотоодын спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байна. Тус ажлын хүрээнд Улаанбаатар марафон 2026-г ивээн тэтгэн ажилласны зэрэгцээ, Монгол Улсад зохион байгуулагдсан Олимп, Азийн наадмын эрхийн оноо олгох Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг дэмжин ажиллалаа.

2026 оны 05 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд М Банк Аренад зохион байгуулагдсан тус тэмцээнд Азийн 43 орны 1,318 тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүс оролцсон юм.

Тэмцээний үеэр Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлж, Пара таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль хүртэн тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан бол МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Азийн аваргын зургаа дахь түрүүгээ авлаа. Мөн пүмсэ төрөлд ОУХМ С.Янжинлхам хүрэл медаль, ОУХМ Ү.Ган-Эрдэнэ, ОУХМ У.Ханд нар хосын төрөлд хүрэл медаль хүртэж, Монголын таеквондогийн спортын амжилтыг тодотголоо.

Мөн тэмцээний үеэр Имарт удахгүй нээлтээ хийх “No Brand”-г танилцуулах тусгай booth ажиллуулж, хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн энгийн, чанартай, ухаалаг сонголтыг танилцуулсан юм.

Монголын Таеквондогийн холбооноос тус тэмцээнийг дэмжин, амжилттай хамтран ажилласан Имартын хамт олонд талархал илэрхийлж, дурсгалын бэлгэдэл гардууллаа. Холбооны зүгээс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг тамирчдыг тэмцээний турш олон талын үйл ажиллагаагаар дэмжин ажилласныг албан ёсоор онцолсон байна.

Имарт цаашид ч “Монгол хүн та 100 наслаг” уриан дор спортын хөгжил, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21