БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЭР+ЭРХ=БЭРХ

Г.Оюунтуяа
2025/05/13

Ерөнхий сайдын эрх бэрийн дуулиан намжихгүй нь бололтой. Ямартай ч бид элдэв дээдсийн тансаглалыг үл тэвчин хэрсүү ханддаг болсон нь хэдэн өдөр хөвөрсөн сошиалын дуулиан харуулж буй нь сайшаалтай.

Ард түмэн чинь хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөөсөө төрдөө төвлөрүүлж, татвар дарамтаа дийлэхгүй улныхаараа дуудуулан амьдарч байна.

Гэтэл Ерөнхий сайдын 20-хон настай хүү О.Тэмүүлэн найз охин Ө.Өгөөмөртөө

 Lexus RX машин – 250 сая

Сhanel цүнх - 5000$ буюу 18 сая төгрөг,

Miu Miu брендийн пиджак – 4950$ буюу 17 сая төгрөг,

20 сая төгрөгөөр Гэрлэх саналын бөгж авч өгсөн үйлдэлд олон нийт инээх уйлахын наагуур шуугицгааж байна.


Чухамдаа бид бүхний төрд өгсөн мөнгө. Эрх бэрийн аав 27 жил бизнес эрхэлсэн гэх бол ээж нь Чингэлтэй дүүргийн НДХ-ийн даргаар ажилладаг.

Аав нь цүнхний мөнгө нь дутаад шилжүүлсэн гэх ч утга нь “Т” гэжээ. Тэмүүлэн үү? Төрсөн өдрийн бэлэг гэсэн аавынх нь утга уу? гэх мэтчилэн асуудлуудыг олон нийт мэдмээр байна.


Аав бүр охиноо эрхлүүлдэг, найз залуучууд ч найз бүсгүйдээ бэлэг авч өгдөг нь үнэн. Гэвч энэ жирийн нэг иргэн бизнесмэний асуудал огтоосоо биш. Нэгэн үед Хэнтийн БЭРХ-д галчаар ажиллаж байсан хэмээн өөрийнхөө амаар ярьсан Монгол улсын ерөнхий сайд, түүний хүүтэй холбогдсон хэргийн хувьд олон нийт орлогоо нотлохыг, баримтаа харуулахыг шаардах эрхтэй. Түүнийг нь хангаж өг. Ерөнхий сайд аа.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ 22 цагийн өмнө
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН”-ий хүрээнд хоршоо байгуулж, зээл авсан иргэд, малчид зээлийн эргэн төлөлтөө хийж эхэллээ 22 цагийн өмнө
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна 22 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ын ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ИРЭХ 7 ХОНОГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 23 цагийн өмнө
“Playtime” наадмын үеэр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй асуудал гарлаа 23 цагийн өмнө
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо Өчигдөр
Б.Бат-Эрдэнэ: Т.Доржханд сайд П.Наранбаярыг өмөөрч ЗГ-аас гарна гэж байвал энэ нь шантааж гэсэн үг Өчигдөр
Н.Мөнхнасан: Энэ жил манайх ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсонгүй анх удаа завсарлаж үзлээ Өчигдөр
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
Шагналын ялгаварлалт уу? улстөржилт үү? Өчигдөр
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Ерөө голд 41 настай эрэгтэй живж амиа алджээ Өчигдөр
Өчигдөр “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монгол дархан: Өв урлахуй" тусгай үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр