БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

С.Жамъяаннацаг
2025/07/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэн нь монгол  дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгай үзэсгэлэнг нээж үг хэллээ.

Тэр бээр, монгол төр хүчирхэгжин мандаж, Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.

Ялангуяа төрт ёсны уламжлал, түүх, соёл, бэлгэдэл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг гээд  нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг, соёлын хосгүй өв гэдгийг онцоллоо.

Мөн өвөг дээдсийнхээ уран дархны ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулан, улс орныхоо түүх, өв соёлыг бүтээж байгаа дархад, урлаачдад сайн сайхныг хүсэж, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын ерөөл дэвшүүллээ.

Тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 138 шилмэл, сор бүтээлээ дэлгэснээс   ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.  

Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.

  • Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага,
  • “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,
  • Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,
  • “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлд гардууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы дархан, урчууд оролцож байна.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо,  “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.

“Чингис хаан” үндэсний музей “Монгол дархан: Өв, урлахуй тусгай үзэсгэлэнг 2025.07.04-20-ны өдрүүдэд нийтэд толилуулна.

Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч,  “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутам зохиож байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 4 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 10 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 11 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 11 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 12 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 13 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23