БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай

Г.Оюунтуяа
2025/05/12

Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын  хувь нэмэр, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцоллоо.

Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэх учиртайг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны хүчин зүтгэл, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг төрийн тэргүүн хэллээ.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарчээ.

“Сувилагч тандаа баярлалаа-2025” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэл болон “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ 22 цагийн өмнө
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН”-ий хүрээнд хоршоо байгуулж, зээл авсан иргэд, малчид зээлийн эргэн төлөлтөө хийж эхэллээ 22 цагийн өмнө
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна 22 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ын ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ИРЭХ 7 ХОНОГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 23 цагийн өмнө
“Playtime” наадмын үеэр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй асуудал гарлаа Өчигдөр
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо Өчигдөр
Б.Бат-Эрдэнэ: Т.Доржханд сайд П.Наранбаярыг өмөөрч ЗГ-аас гарна гэж байвал энэ нь шантааж гэсэн үг Өчигдөр
Н.Мөнхнасан: Энэ жил манайх ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсонгүй анх удаа завсарлаж үзлээ Өчигдөр
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
Шагналын ялгаварлалт уу? улстөржилт үү? Өчигдөр
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Ерөө голд 41 настай эрэгтэй живж амиа алджээ Өчигдөр
Өчигдөр “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монгол дархан: Өв урлахуй" тусгай үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр