БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүүхдийг зусланд амраахдаа эцэг эхийн төлсөн НДШ-тэй холбож, хөнгөлнө


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын төлөөлөлтэй уулзжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийн ой болно.

Гэвч энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг, барилгын ашиглалтын хугацаа дуусаж, олон жил орхигджээ.

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн байгууллагын оролцоогүй, зөвлөдөггүй, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй учраас амралт, сувиллын газар, жуулчдын бааз байдлаар ашиглах нь түгээмэл.

"Хүүхэд боловсролыг ганцхан сургуулиас авдаггүй. хүүхдийн зуслан бол амьдрах арга ухаан, бие даан амьдрах чадварт суралцдаг орчин. Монгол хүүхдийн хөгжил, эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавих ёстой.

Цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай уялдаа холбоогоо сайжруулж, багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа зусланд дадлага хийлгэдэг болгоход анхаарна" гэдгийг сайд онцлов.

Эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулж тодорхой хөнгөлөлт үзүүлдэг болох, хууль, эрхзүйн орчныг шинэчлэх, санхүү, хүний нөөцийн хувьд тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх аж. 

Эх сурвалж: ГБХНХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Амарсайхан: "ТЭЭВЭР, ЛОГИСТИК НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ЮМ" 12 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 12 цагийн өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 224.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА 13 цагийн өмнө
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо 13 цагийн өмнө
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо 14 цагийн өмнө
​Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ 14 цагийн өмнө
Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ 14 цагийн өмнө
200 ГАРУЙ ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ АЖЛАА ХИЙЖ, ЗАРЦУУЛАЛТАА НИТХ-ЫН ХУРАЛД ТАЙЛАГНАХЫГ ТӨЛӨӨЛӨГЧИД САНУУЛАВ 15 цагийн өмнө
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 16 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна 17 цагийн өмнө
УУЛЫН АМ, ГОЛЫН АЙ САВ, ҮЕРИЙН БУУЛТ БҮХИЙ ГАЗАРТ ОТОГЛОЖ , ХОНОГЛОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ 18 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа 18 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 19 цагийн өмнө
“Squid Game”-ийн нууцлаг, тэсрэлттэй дүр 120 номер 19 цагийн өмнө
С.Цэнгүүн: Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл 20 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр таслуулсан нэг лут нөхөр намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2025” болно 22 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан: Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан залуусаараа омогшиж, наадмын нээлтэд албан ёсоор урьж оролцуулна Өчигдөр