“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.
Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцолсон гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ж.Энхжаргалан нь BRB компанийн үүсгэн байгуулагч, XMF-ийг үүсгэн байгуулагч юм. Ажлаа хүлээж авсныхаа дараа тэрбээр өөрийн цахим хуудаст "Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу одоо байгаа өмчийг бүрэн гүйцэд хүлээж авах, удахгүй болох төрийн их баяр наадмын бэлтгэл ажлыг өндөр төвшинд зохион байгуулах, цаашлаад жилийн 4 улирал ашиглалттай урлаг соёл спортын арга хэмжээ явдаг бүрэн автомат дээвэртэй орчин үеийн 20-30 мянган хүний суудалтай Азидаа нэр хүнд бүхий шинэ мулти цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийг олон нийтэд танилцуулах, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүргийг хүлээж авлаа" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хангайн бүсийн 500 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцлоо
1 цагӨвөр Монголын малчин Омогшилийнхоос хийсэн сурвалжилга
1 цагХайр сэтгэлийн өмнө хүчин мөхсөдсөн зоримог бүсгүй Анна Каренинагийн түүх дахин амиллаа
1 цаг“Плэйтайм” наадамд гадаад дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
2 цагШинэ цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөхөөр иргэдээс санал авч эхэллээ
2 цагБүх нийтийн мод тарих өдөр бямба гарагт болно
3 цагМаргааш Дорнод, Дарьгангад нойтон цас орж, говийн нутгаар +30 хэм хүрч хална
4 цагЖ.Чинбүрэн: Эмийн сонсголоор илэрсэн 200 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгуулна
4 цагТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ
6 цаг“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ
6 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна