Ж.Чинбүрэн: Эмийн сонсголоор илэрсэн 200 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгуулна

Б.Намуунзаяа
2024/05/02

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр тус сонсголын даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өнгөрсөн 30 жил хамаарал бүхий, ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн сүлжээ төрийн байгууллагуудаар дамжиж нэвт шургалсан байна. Эм ханган нийлүүлдэг байгууллагуудын төлөөлөл гэх байдлаар шийдвэр гаргадаг байгууллага дотор нэвчсэн байгаагийн нэг тод илрэл бол эмийн сонсголоор танилцуулсан хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүсийн тоо юм. 

Бид гэм буруутайг тогтоохгүй, хууль хүчний байгууллага биелүүлэх ёстой учир 200 гаруй албан тушаалтны нэрсийг Авлигатай Тэмцэх Газарт өгсөн. 8,9-р жагсаалтын материал Эрүүл Мэндийн Яаманд байхгүй. Ямар ашиг сонирхлоор шийдвэр гаргахад оролцсон гэдгийг үзэж болохгүй байна. Хаан нуугдуулж, мэдээлэл өгөхгүйгээр уснаас хуурай гарна гэж бодож байгааг заавал Авлигатай Тэмцэх Газар болон Ерөнхий прокурорын газрыг шалгаж үзэхийг үүрэгжүүлсэн" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна