Хайр сэтгэлийн өмнө хүчин мөхсөдсөн зоримог бүсгүй Анна Каренинагийн түүх дахин амиллаа

Б.Намуунзаяа
2024/05/02

Хүн бүхний гайхан бишрэх хүсэмжит бүсгүй Анна. Вронксий хэмээх залуухан офицертой учиртлаа жинхэнэ хайрыг мэдэрч үзээгүй гэдгээ өөрөө ч мэдээгүй явна. Анхны харцаар гал халуун хайрыг бадраасан тэрээр харамсалтай нэгэнт гэрлэсэн. Бусдын нүдээр тэр журамгүй, садар эм гэгдэх боловч Вронскийд газарт буусан сахиусан тэнгэр.

Анна хожуу учирсан хайрынхаа төлөө эх хүний хариуцлага, эхнэр хүний журмаа гээж төөрсөн тавилангаа засахын тулд эмэгтэй хүнд баймгүй зориг, тэвчээрийг гаргах боловч бүх зүйл түүний санаснаар болох нь тун ховор. Түүний үзэсгэлэн гоо, эрх ямбыг хүн бүр хүсэж мөрөөддөг ч түүний тавиланг хүсэх болов уу?

Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн "Анна Каренина" сонгодог жүжиг шинэ шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин тайзнаа нээлтээ хийлээ

Дэлхий дахинаа танигдсан гайхамшигт зохиолын ерөнхий найруулагчаар өнөө цагийн суут уран бүтээлчдийн нэг УГЗ Н.Наранбаатар найруулжээ. Хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяанд төөрсөн Анна Каренинагийн дүрд УДЭТ-ийн залуу жүжигчин О.Хонгорзул ажиллажээ. Шинэхэн Аннагийн хувьд нас бага гэж олон үзэгчдийн сорилттой нүүр тулсан ч нээлтийн тоглолтоос эхлээд өөрийн чадвараа баталж чадсан юм. Түүний гоо үзэсгэлэн, хүчирхэг атлаа ялдамхан сонстох хоолой хэнтэй ч харьцуулшгүй. Үзэсгэлэнт эмэгтэйн хайрын түүхээр аялах галт тэрэг өдөр бүр УДЭТ-аас хөдөлж эхэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна