Өвөр Монголын малчин Омогшилийнхоос хийсэн сурвалжилга

Б.Намуунзаяа
2024/05/02

ӨМӨЗО байгуулагдсаны 60 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, үндэстний эв нэгдэл, хил хязгаарын амар амгаланг хадгалсаар ирсэн. Өвөр Монгол нь аж үйлдвэржилт болон хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтыг уйгагүй хөгжүүлж ирснээр эдийн засаг нийгэм асар их өөрчлөлт гарч, үсрэнгүй хөгжлийг цогцлоосон. Үүнийгээ дагаад мал маллах, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын гол хүчийг бий болгох зорилготой залуусын тоо ч сүүлийн үед эрс нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж буй.

Энэ талаарх мэдээллийг манай сурвалжлагч ӨМӨЗО-ны Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацаанаас сурвалжиллаа.

1.Орост боловсрол эзэмшсэн Омогшилынхон фермер болсон нь

Суурин газраас багагүй зайд байшин сууц, малын хашаа эргэн тойрон бүх зүйл нь цэмцийн товхиносон залуу хосын гэрт ирлээ. Энэ айл бол Омогшилынх

Тэрбээр 2016 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг хэл утга зохиолын мэргэжлээр дүүргэсэн. Хүүхэд ахуй цагаасаа нөхөрлөж өссөн тэд хамтдаа эрдэм номын мөр хөөхөөр яваад хайр сэтгэлтэй болж эх нутагтаа суурьшин амьдрахаар зориг шулуудан ирцгээжээ. 2019 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мал маллах ухаанд суралцаж мэргэжлийн судлаачдаас хүртэл олон талын мэдлэг олж авсан нь өнөөгийн цаг агаарын хүнд хэцүүг ажрахгүй давахад нь тус болсон гэж тэд хуучилж байлаа.

Омогшил эх нутагтаа ирэхдээ “Отор Эко” гэр бүлийн фермийг үүсгэн байгуулсан. Тус ферм үйлдвэрлэл, малын бүтцийг өөрчлөх, мал аж ахуйн дулааны хашаа байгуулах зэрэг дэд бүтцийг барих гэх мэтчилэн экологийн орчныг хамгаалжээ. 2019 онд мал сүргийн бүтцийг өөрчлөн, орон нутгийн малыг борлуулж симментар үхэр, ангус малыг гадаадаас малаа сайжруулах зорилгоор оруулж ирсэн нь мал аж ахуйн хөгжлийн шинэ замын эхлүүлжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр өөрийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх шинэ замыг боловсруулахын зэрэгцээ залуу малчдыг удирдан, бүс нутгийн онцлогт тохирсон мал аж ахуйн хөгжлийн шинэ арга замыг бий болгож, шинжлэх ухаан, технологийг нэгтгэн өндөр ашиг шимийн хөгжлийн замыг бий болгожээ.

2. Өвөр Монголын мал аж ахуй шинэ залуу малчдын гарт байна

Сурч мэдсэн зүйлээ эх нутагтаа зориулахаар шулуудан нутагтаа малчин болсон Алтанзураг ховорхон тохиох малчин заяаг залуус бид хадгалан үлдэх учиртай гэж залуусыгаа уриаллаа.

-Бид хоёр бага наснаасаа малын дэргэд өссөн ч өөрсдөө бие даагаад амьдрахад бэрх зүйл нэлээдгүй байсан. Гэхдээ хамтдаа мал аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй, зохиомол хээлтүүлэг, экологийн хамгаалалт гэх мэтчилэн олон чиглэлээр суралцаж эхэлснээр тэр бүх асуудлуудаа шийдэж чадсан. Мөн сурч мэдсэн зүйлээ ойр хавийн малчдадаа ч зааж, зөвлөснөөр бид олон олон асуудлуудыг шийдэж чадсан. Үүнийгээ дагаад малчдын хөдөлмөр ч багасаж бид ядралгүй, тайван байх боломж бүрдсэн.

Залуус бид гаднаас сурсан мэргэжлээ эх орондоо нутагшуулж, өв соёл, уламжлалт мал аж ахуйгаа хадгалж үлдэх хэрэгтэй

Олон хүмүүс биднийг хүүхэдтэй болохоороо суурин газар бараадах уу гэж асуудаг. Бид харин ч хүүхдүүдээ малынхаа дэргэд өсгөж эрүүл чийрэг хүүхэд болгохыг зорино гэж ярилцсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна