Үерийн хамгаалалтын шуудуу хальж 6 айл усанд автжээ

Б.Намуунзаяа
2024/04/18

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 06:20 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход үерийн хамгаалалтын шуудуу хальж 6 айл өрхийн 2 байшин, 4 гэр, 6 хашаа усанд автсан байсныг 3 цаг 35 минут ажиллаж 18 тонн ус соруулан, шуудууг цэвэрлэж аюулгүй болгожээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна