Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийг цагдаагийнхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан эрэн сурвалжилсны дүнд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд өчигдөр шилжүүлэн авчээ.
ХЗДХЯ, ЦЕГ-аас Австралийн хууль сахиулах байгууллага, тус улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласнаар манай талд хүлээлгэн өгсөн байна.
Тухайн этгээдийн захиалгаар Э.Анхбаяр гэх эр иргэн А-г 2015 оны тавдугаар сард орцонд хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдоод буй юм. Мөрдөн байцаалтын явцад буюу хэрэг үйлдсэнээсээ хойш 2-3 хоногийн дараа Э.Анхбаяр Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-руу зугтаж, улмаар Манжуурт хүрсэн бөгөөд тухайн үед БНХАУ-ын талтай хамтран ажиллаж баривчлуулж, эх оронд нь авчирч байсан. Одоо ялаа эдэлж байгаа.
Харин Э.Анхбаярт захиалга өгсөн Ё.Баттөгс нь 2016 онд хил давж оргосныг Интерполын “Улаан булант” зарын дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, Австралид буйг нь тогтоосон юм байна. Австралийн хууль сахиулах байгууллагынхан Ё.Баттөгсийг улсаасаа албадан гаргаж, тусгай үүргийн онгоцоороо өчигдөр 19.00 цагийн үед манай талд хүлээлгэн өгөөд буцжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ихэнх нутгаар бороо орно
4 цагБ.Ганхайч, Г.Болор-Очир нар ДАШТ-ний эхний ялалтаа авлаа
4 цаг0-5 настай хүүхдийн өсөлт, хөгжилд зориулж Азийн сангаас 1000 ном хандивлалаа
4 цаг“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
4 цагПүрэв гарагт Хятад, Оросын боомтууд ажиллахгүй
4 цагУИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрс
6 цагЖ.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны хэрэгт гар бие оролцсон хүмүүс өвчтэй, зовлонтой гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
6 цагТэргэнцэртэй сэлэмчид “Парис-2024” паралимпын эрх олгох сүүлийн дэлхийн цомд оролцоно
7 цагХүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
8 цагБямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
9 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна