Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилов

С.Бадарч
2023/04/07

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяаг томилжээ.

Тэр нэгдүгээр сарын 05-наас боомтуудыг хариуцах болж, 20 орчим боомтод очиж ажилласан билээ. Цаашид МАХН-ын удирдлагад байсан Б.Тулга боомтуудын дэд бүтэц, хөгжлийг хариуцахаар болсон байна. Шинэ сайд нар одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох юм байна.

Х.БУЛГАНТУЯАГИЙН НАМТАР

  • 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

ГАДААД ХЭЛ: Англи, Орос, Хятад, Япон

ЦАХИМ ШУУДАН: bulgantuyakh@parliament.mn

Б.ТУЛГА: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга, БОАЖ-ын дэд сайдаар тус тус ажиллаж байсан юм.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна