Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж байна


Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, Улсын аварга малчин, хошой аварга малчин шалгаруулах журмын заалт өөрчлөх, Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай зэрэг нийт 12  асуудал хэлэлцэж байна.

Засгийн газрын гишүүдийн зүгээс 11 цагт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна