"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Шүүх хурлын үеэр С.Батдөл байр сууриа илэрхийлжээ.
С.БАТДӨЛ:
- Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар шүүдэг болсон байна. Надад үүсгэсэн хэрэг бол хөнгөн, цагдан хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд сэвэлтийг зохион байгуулалттайгаар явуулж байна. Дээр нь шүүх рүү хүртэл зохион байгуулалттайгаар дайрч байна. Миний бие эхнэр дөрвөн хүүхэдтэй. Би төмөр замын байгууллагад 14 жил ажилласан. Надад оргон зайлах ямар ч шалтгаан байхгүй. Би залуу хүн. Цаашдаа энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Миний том охин 13 настай. Сүүлийн 2 хоног цахим орчноор тархсан мэдээллийг хараад нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн тул, хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна.
- Нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг цагдан хохир шаардлагатай гэж үзсэн байна. Би нэмэлтээр ямар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм бол. Миний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг караокэ, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны газрыг хураасан. Одоо надад юу ч байхгүй. Бүх эд зүйлээ хураалгачихаад, ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байна гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хангайн бүсийн 500 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцлоо
7 цагӨвөр Монголын малчин Омогшилийнхоос хийсэн сурвалжилга
7 цагХайр сэтгэлийн өмнө хүчин мөхсөдсөн зоримог бүсгүй Анна Каренинагийн түүх дахин амиллаа
7 цаг“Плэйтайм” наадамд гадаад дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
8 цагШинэ цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөхөөр иргэдээс санал авч эхэллээ
8 цагБүх нийтийн мод тарих өдөр бямба гарагт болно
9 цагМаргааш Дорнод, Дарьгангад нойтон цас орж, говийн нутгаар +30 хэм хүрч хална
10 цагЖ.Чинбүрэн: Эмийн сонсголоор илэрсэн 200 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгуулна
10 цагТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ
12 цаг“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ
12 цаг
202.126.90.57
Лалар аа авилгал авчихаад би би би гээд гоншигноод хуцаад байх ямар хэрэг байна аа. Та нар шиг бөгсний алчуурууд ,бас арчигчид улахгүй бүгд шоронд 30 жилээр дор хаяж хоригдох болно . 4 сайхан хүүхдээ бодож байсан юм бол авилгал яах гэж авсан юм? Чам шиг 4 хүүхэдтэй гэхдээ чамайг бодвол ёстой гуйлгачин гэхээр ялгаатай нь улсаасаа хулгай хийгээгүй ,шударгаар талхаа олоод амьдарч болоод л байгаа аав ээжүүд хэдэн мянгаараа байгаа. Юү ч гүй болчихлоо ч гэх шиг. Чи бол засрахгүй хулгайч юм бна.
Хариулах