Л.Энх-Амгалан: Багшийн үнэлгээ бол шалгалт биш, багшийг өөртэй нь харьцуулах үнэлгээ юм


Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалт Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан БШУ-ны яаманд Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс шинээр байгуулагдсан бөгөөд тус хэлтэс багшийн ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулан БШУ-ны яам болон Засгийн газарт тогтоол гаргуулахаар өргөн барьжээ. Ийнхүү БСШ-ны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох шалгалтыг орон даяар зохион байгуулж эхэллээ. 

 Энэхүү үнэлгээний шалгалтад Төрийн өмчийн 654 сургуулийн 31 мянга орчим багш хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдахгүй юм байна.

Энэхүү багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.39
    2022/05/25

    bagshiin etseg ehchuudeer bugluulj bga asuulga gj hereg alga asuult ni ch ter hariult ni ch ter. Tegeed huuhdiinh ner us deer asuulga bugluhuur yaj humuus boditoi uneleh ve dee

    Хариулах