БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна


НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээг АТГ-ын Гадаад харилцааны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Энхцогтын орчуулснаар хүргэе.

Олон улсын гэрээ, конвенц нь ихэнхдээ нарийн төвөгтэй, өдөр тутмын амьдралаас гадуур, магадгүй улстөрчид, хуульчдад чухал боловч энгийн иргэдийн амьдралд төдийлөн холбогдолгүй байдаг. Харин Монгол Улсад гарсан саяхны нэг хэрэг НҮБ-ын Авлигын эсрэг конвенц (НҮБАК) нь хэрхэн бодит нөлөө үзүүлж болдгийг харуулж байна. Монгол Улс НҮБАК-ын хүрээнд хамтын ажиллагаагаар 1.3 сая ам.долларын хөрөнгийг буцаан авсан бөгөөд энэ нь одоо хүүхэд асрах төвийн санхүүжилт, хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зарцуулагдаж байна.

Хөрөнгө буцаасан нь

Монгол Улсын төв хойд бүсэд, Эрдэнэт хотод байх “Энэрэл” хүүхэд асрах төв, тус төвийн 23 гектар газартай зуны зуслан нь тус аймгийн хамгийн том ажил олгогч болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвд байх хүүхэд асрах төвийн үндсэн байр нь хуучирч муудсан, цаг үеэ дагаад байнгын засвар үйлчилгээ, сургалтын материал хэрэгсэл шаардагдаж иржээ.

Энд Лондон хотод байх нууцлаг нэгэн орон сууцны асуудал холбогдож байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалд ажиллаж байсан З.Ганбаатар уурхайн худалдан авалтын гэрээг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль бусаар байгуулж хэд хэдэн сая доллар залилсан байдаг. Дараа нь тэрээр хууль бусаар олсон орлогоо Монгол, Их Британи, Латви зэрэг хэд хэдэн улсад нуусан байдаг. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэхүү авлигын гэмт хэргийг илрүүлсэн даруйдаа буюу 2019 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж 2022 оны эхээр эцэслэн шийдвэрлэж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” нь АТГ-ын дэмжлэгтэйгээр гэмт хэргийн хөрөнгө орлогыг анх хулгайлагдсан эх үүсвэрт нь буцаах бүрэн боломжтой байсан. Харин тэд Лондоны орон сууцыг 100 хувь “Энэрэл” асрамжийн газрын тогтвортой, байнгын санхүүжилтийн эх үүсвэр болгон үлдээхээр шийджээ. Орон сууцны түрээсийн орлого сард 2500 фунт стерлинг (3300 ам. доллар) олдог бөгөөд энэ нь бүхэлдээ асрамжийн газарт зарцуулагдах юм.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар “Энэрэл” асрамжийн газар яагаад компани болон орон нутагт ийм их ач холбогдолтой байдгийг тайлбарлав. Тэрээр “Энэрэл” хүүхэд асрах төвд ирсэн 300 гаруй хүүхдийн ихэнх нь 4 настайдаа бүтэн өнчирч ирсэн. Энэ бол тэдгээр хүүхдүүд 18 нас хүртлээ, зарим тохиолдолд 22 нас хүртлээ амьдрах гэр нь юм” гэдийг хэлэв. Тус төвийн хүүхдүүдийн дийлэнх нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орж, бусад төгсөгчид Монголын нийгмийн бүхий л салбарт өөрсдийн хувь нэмрээ зохих түвшинд оруулж байна. Хамгийн чухал нь тэд аз жаргалтай амьдралаар амьдрах замаа зөв олж байгаа явдал юм.

Үр нөлөө нь

“Энэрэл” төвийн эрхлэгч хатагтай М.Майцэцэг “Энэхүү санхүүжилтийг авснаар төвийн байрыг мэргэжлийн түвшинд засварлан сайжруулах, анх удаа агаар цэвэршүүлэгч /айр кондешн/-тэй, шинэ, тавилга хэрэгсэлтэй өрөөнүүд, мөн охидод зориулсан тоглоомын болон хичээлийн өрөөг тохижуулах боломж бүрдэж байна” гэв. Тэрээр нэмж хэлэхдээ “Одоо бид гадаад хэлний сургалтыг нэвтрүүлж, спортын дугуйланг нэмэгдүүлж зааварлагчийг газар дээр нь ажиллуулах боломжтой болох юм. Ахлах ангийн хүүхдүүдийн ихээхэн сонирхдог гоо сайхны салоны болон компьютер мэдээллийн технологийн дизайны хичээлийн дараах сургалтыг мөн адил зохион байгуулах боломжтой болох юм” гэлээ.

Тус төвд 4 жилийн турш амьдарч байгаа, “Монголын хөх тэнгэр” скаутын бүсийн наадамд ахлах ангийн хэсэг нөхдийнхөө хамт оролцоод дөнгөж ирээд буй 14 настай Анар хүү “Энэрэл” төвийн сурч хүмүүжсэн нь надад өөрийн авьяас чадвараа тодорхойлж, хөгжүүлэх боломжийг олгосон" гэв. Тэрээр “Би одоо англи, орос, мэдээж хэрэг монгол хэлээр маш чөлөөтэй ярьдаг, өөрийн дуртай дүрслэг урлаг, дизайны чиглэлээр таблет /iPad/, компьютер болон сайн чанарын программ хангамж ашиглах боломжоор хангагдсан” гэж өөрийн бие дааж сурсан англи хэлээр америк аялгаар ярив. “Зуны амралтаараа энэ зуслан дээрээ байгаад тоглож зугаацах нь сайхан байдаг. Бидэнд спортоор хичээллэх хангалттай цаг байдаг, бас бид өөрсдийн хүнсний ногоогоо хүлэмждээ тарьж ургуулж болдог, надад өөрийн дуртай дизайны чиглэлээр судалж, суралцах хангалттай боломж байдаг” гэв.  

Авлигын гэмт хэргийг илрүүлэн, түүнээс хураасан хөрөнгө, орлого нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж болдгийг “Энэрэл” төв маш тодоор харуулж байгаа бол Монголын анхны гэмт хэргийн хөрөнгө буцаасан үйл явдлын түүх нь ихээхэн ашиг тустай байв.  “Гэмт хэргийн хөрөнгийг амжилттай буцаасан тухай энэхүү түүх нь бидэнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн авлигажсан худалдан авалтын үйлдэл, түүнээс олсон хууль бус эд хөрөнгийг буцаах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар шинэ туршлагыг олон нийтэд таниулах боломжийг бидэнд олголоо. Ингэснээр бид авлигын энэ төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байна” гэж Х.Болдбаатар ярив. “Үүний үр дүнд бид бүх ахлах ажилтнууддаа гурав, дөрөвдүгээр улирлын авлигын эрсдэлийн үнэлгээг хийж байна. АТГ-аас алслагдсан байрлалтай хэд хэдэн уул уурхайн компаниудад тогтмол очиж, уулзалт хийдэг ба ингэснээр АТГ авлигын эрсдэлд зөвлөмж өгч, арга зүйн дэмжлэг үзүүлж байна” гэж тэрээр нэмж хэлж байв.

Монгол Улс Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын дэлхийн ажиллагааны сүлжээ /GlobE Network/ буюу авлигын гэмт хэрэгт хамтарч ажилладаг мэргэжилтнүүдийн энэхүү холбоонд 2021 оны 11 дүгээр сард нэгдэн орсон байдаг. Ингэснээр АТГ-т хөрөнгө буцаах болон санхүүгийн мөрдлөгийн талаар туршлага солилцох, зөвлөмж авах боломж бүрдсэн юм.

НҮБ-ын МБГХТА бөгөөд НҮБАК-ийн нарийн бичгийн газар 2024-2025 онд Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын Засгийн газар болон АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу гэмт хэргийн хөрөнгө буцаах нэмэлт сургалт багтаж байгаа юм. Ингэснээр урьд өмнө НҮБ-ын МБГХТА болон Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилгаас үзүүлж ирсэн дэмжлэгийг чадавхжуулж байгаа юм.  Энэхүү хөтөлбөрт мөн төрийн бус болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт багтах юм.

Орчуулсан Ц.Энхцогт

Мэдээг англи хэлээр ЭНД ДАРЖ үзнэ үү.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөх, шинжээч нарын “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Энэрэл” төвд ажилласан талаарх нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/11
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/09/11
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 2026/09/11
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/09/11
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 2026/09/11
Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа 2026/09/11
БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/09/11
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 2026/09/10
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 2026/09/10
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ 2026/09/10
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/09/10
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 2026/09/10
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2026/09/10
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 2026/09/09
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 2026/09/09
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 2026/09/09
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03