Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар кг-ыг нь 8,900 төгрөг, ямааны махыг гулуузаар кг-ыг нь 6,700 төгрөгөөр зарах аж.
Засгийн газрын өнгөрсөн оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулан нийт 6,337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хангайн бүсийн 500 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцлоо
15 цагӨвөр Монголын малчин Омогшилийнхоос хийсэн сурвалжилга
15 цагХайр сэтгэлийн өмнө хүчин мөхсөдсөн зоримог бүсгүй Анна Каренинагийн түүх дахин амиллаа
15 цаг“Плэйтайм” наадамд гадаад дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
16 цагШинэ цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөхөөр иргэдээс санал авч эхэллээ
16 цагБүх нийтийн мод тарих өдөр бямба гарагт болно
17 цагМаргааш Дорнод, Дарьгангад нойтон цас орж, говийн нутгаар +30 хэм хүрч хална
18 цагЖ.Чинбүрэн: Эмийн сонсголоор илэрсэн 200 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгуулна
18 цагТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ
20 цаг“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ
20 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна