ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

info@focus.mn
2024/03/16

Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг зургаан жилийн өмнө хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Гэмт хэрэгтэн өмнө нь насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт - удаа ял шийтгүүлж байсан этгээд байжээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.