ПРОКУРОР ДЭЭД ШҮҮХЭД ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ

info@focus.mn
2024/03/14

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Асан Т.Бадамжунай нарт холбогдох “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэрэгт прокурор эсэргүүцэл бичиж Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлжээ. 

Хэргийг сануулбал, Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт Ц.Анандбазарыг нэгтгэн шалгах ёстой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсан байсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна