"ЭМЭГТЭЙ" хүн цаг ямагт тодоос тод хайр цацруулсаар байдаг...

info@focus.mn
2024/02/27

"Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжгийг гуравдугаар сарын 1-нээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.

    Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд жүжигчин Ц.Алдармаа, Л.Сөрөлт, Ч.Баярмаа зэрэг бусад уран бүтээлчид тоглох байна. Тус театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" жүжгийг үзэгчдэд хүргэсэн юм.

Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/1957

Найруулагч: Төрийн соёрхолт Намнангийн НАРАНБААТАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна