АРДЫН ДУУ МИНУ-2” кино концертын нээлт боллоо

info@focus.mn
Өчигдөр 18 цаг 20 минут

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Д.Ширмэнтуяагийн санаачилгаар өвөл цагийн “Ардын дуу мину-2” кино концерт хийгдэж өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо. Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид энэхүү кино концертод оролцсон бөгөөд өнөөдөр уг кино концертод дуулагдсан уран бүтээл, хөг аялгуу, дуу багтсан “Ардын дуу мину” тоглолт боллоо. Тоглолтод үеэс үед уламжлагдан ирсэн эртний сайхан ардын дуу, хөг аялгуу эгшиглэсэн юм. 

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг өмнөхөн “Ардын дуу мину-2” кино концертын нээлтэй өнөөдөр хийлээ. Монгол Улсын Гавьяат Жүжигчин уртын дуучин Д.Ширмэнтуяагийн санаачилгаар 2020 онд “Ардын дуу мину-1” кино концерт хийгдэж үзэгч түмэнд хүрч хүрч байсан юм. 2020 онд хийгдсэн кино концерт нь зун цагт хийгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр нээлтэй хийж байгаа “Ардын дуу мину-2” кино концерт нь өвөл цагт хийгдсэнээрээ онцлогтой юм. 

Цуврал болон хийгдэж байгаа энэхүү кино концертын ерөнхий продюсерээр нь МУГЖ Д.Ширмэнтуяа ажилласан бол ерөнхий найруулагчаар нь СТА Т.Баатархүү, Хормистер хөгжмийн зохиолч СТА Б.Энхбаяр нар ажиллажээ. 40 гаруй минут үргэлжлэх “Ардын дуу мину-2” кино концертод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын 20 гаруйдуучин, 100 орчим уран бүтээлчид оролцжээ. 

Жар далан жилийн тэртээ “Манай аялгуу” хэмээх сайхан уран бүтээлийг тухайн үеийн уран бүтээлчид бүтээж ард түмэндээ мартагдах шахсан, тухайн үед хамгийн их дуулагдаж байсан олон сайхан дууг дэлгэцнээ амилуулан мөнхөлж хойч үедээ үлдээж байсан билээ. Түүнээс хойш ардын дууны төрлөөр кино концерт хийгдээгүй бөгөөд 2020 онд МУГЖ Д.Ширмэнтуяа санаачлан дахин хийж өнөө цагийн залуучууд, үзэгч олондоо хүргэж байна. 

 

Ийнхүү өнөөдөр МУГЖ Д.Ширмэнтуяагийн санаачилгаар хийгдсэн “Ардын дуу мину-2” кино концерт олон нийтийн хүртээл болон мэлмийг баясгаж, сэтгэлийг уяраалаа. 

Мөн үүнээс гадна “Ардын дуу мину” нэг болон хоёр дахькино концертод орсон ардын дуу, уран бүтээлчид багтсан тоглолт Тусгаар Тогтнолын ордонд 02-р сарын 01-ний энэ өдрийн 19:00 цагт болно. Тоглолтод Ардын Жүжигчин,Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжитдуучидМонгол төрийн үндэсний хөгжмийн их найралхөгжимЦ.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгынбүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. 

 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна