УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 05-нд хуралдана

info@focus.mn
2024/01/30

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хаалтаа хийсэн. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 05-нд хуралдахаар тов зарлажээ. Учир нь ээлжит бус чуулган зарлаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Уг хуулийн төслийг хэлэлцсэнээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараах эсэхийг шийдэх юм. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хэлснээр 1072 хувьцааны 2022 оны ногдол ашиг 130 гаруй мянган төгрөг хуваарилах тооцоо байгаа бөгөөд Цагаан сараас өмнө тараха эсэхийг ТУЗ-өөр хуралдаж байж шийднэ гэсэн юм.

ТИймээс ийнхүү ээлжит бус чуулган зарлаж, ажлын 5 хоногт багтаан хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна