Ш.Адьшаа: УИХ-ын дарга өөрийн хэр хэмжээгээ хэтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдаж байна

Б.Номин-Эрдэнэ
2023/04/21

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийв. Тэрээр хууль тогтоох эрх мэдэл, хэлэлцүүлэг, өргөн барих асуудал дээр УИХ-ын удирдлага, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдаж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хууль санаачлах эрхт халдаж байгаа гэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Эрдэнэс Тавантолгой компанийн иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг иргэн бүрт буцаан эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолыг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна. Ямар ашиг сонирхол байна вэ. УИХ-ын дарга өөрийн хэр хэмжээгээ хэтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдаж байна. Хууль тогтоомжид заасан бүх шаардлагыг биелүүлж, УИХ-ын даргад гуравдугаар сарын 23-нд мэдүүлж, одоог хүртэл хэлэлцүүлж чадаагүй. Монгол Улсын иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагдахгүй байна гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна