УИХ-ын гишүүн Т.Доржхандыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав

С.Бадарч
2023/04/07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. Харин Т.Доржхандыг Төрийн байгуулалтын, Т.Энхтүвшинг Эдийн засгийн, Н.Энхболдыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр баталлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна