Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх мягмар гарагт Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Б.Номин-Эрдэнэ
2023/04/06

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар  өнөөдөр гишүүдэд хандан хуулийн төсөл дээр  нухацтай хандахыг анхааруулав. 

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн.  Харин нэрийн жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоон дээр МАН 38, АН 28 гэсэн саналтай байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна